Удирдлагын Вэб & Аппликейшн
Цаг бүртгэлээс цалин тооцоолол хүртэлх бүхий л HR процессийг автоматжуулж, бүтээмжээ нэмье!
Танилцуулга татах

Удирдлагын Вэбийн
үндсэн боломжууд

Цаг бүртгэлийн уян хатан сонголт
Ажлын байр, салбар бүрт тохирсон цаг бүртгэлийн горимыг тохируулах боломж
- *Тогтмол, Уян хатан, Ээлжийн, Чөлөөт цагийн хуваарь
- *Байршил, Wi-Fi, QR цаг бүртгэл

Цагийн хүсэлтийн бүртгэл, баримтжуулалт
Чөлөө, ээлжийн амралт, илүү цаг зэрэг бүх хүсэлтийг бүртгэж, цагийн тайланд автоматаар бүртгэнэ
- *Хүсэлтийн төрөл нэмэх, хасах, хязгаарлалтууд хийх
- *Албан бланк татах

Цагийн тайлан
Байгууллагын онцлог, үйл ажиллагаанд тохируулах боломжтой цагийн автомат тайлан
- *Ерөнхий нэгтгэл
- *Ажилтнаар
- *Өдрөөр

Цалингийн автомат тооцоолол
Ирц болон хийгдсэн тохиргооны дагуу цалинг автоматаар бодож, хүний алдаагүй, шударга систем бүрдүүлнэ
- *Ажлын цаг, хоцролт, чөлөө зэргийг автоматаар бодож, тайлагнана.
- *Цалингийн задаргаа ажилтнуудад илгээх

Ажилтан – Ажил олгогчийн харилцааг автомажуулах
Цаг хугацааны дарамтаас ангижирч, зөвхөн стратеги шийдвэрт төвлөрөх боломж
- *Дотоод мэдээ, мэдэгдлийг системээр түгээх
- *Санал хураалт, судалгаагаар ажилчдын оролцоог нэмэгдүүлэх
- *Ажлын төлөвлөгөө, тайлан, ажлын явцыг ил тод хянах

Байгууллагын датанд суурилсан дашбоард
Шийдвэр гаргахад хэрэгтэй бүх гол үзүүлэлтүүдийг хялбарчилсан дашбоардоор хянах боломж

Удирдлагуудад зориулсан гар утасны апп
Хаанаас ч, хэзээ ч удирдах боломжтой хялбар хэрэглээтэй гар утасны тусгай апп
- *Захирал
- *Хүний нөөцийн менежер
- *Алба нэгжийн шууд удирдлага
Түгээмэл асуултууд
Удирдлагын тохируулж өгсөн хуваарь болон зөвшөөрөгдсөн цагийн хүсэлтийн дагуу бүх тооцоолол системээс автоматаар хийгдэж, та зөвхөн дурын хугацаа болон алба нэгжээр шүүхэд л цагийн нэгтгэл тайлан бэлэн болно. Байгууллага өөрийн онцлог, форматын дагуу тайлангийн баганын мэдээллийг харах сонголтуудыг хийж, тохируулах боломжтой. Бэлэн болсон тайланг Excel файлаар татах эсвэл Нягтлан эрхээр (өөрчлөлт оруулах эрхгүй) хандаж авах боломжтой.